top of page

    Бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт олон улсын чанарт нийцсэн PETERSON’S INTENSIVE SAT хөтөлбөрөөр сургалтуудаа бэлтгэсэн бөгөөд хичээл орчин үеийн сургалтын хамгийн оновчтой арга барилаар Уншлага, Математик, Бичих чадварын хичээлүүдийг гадаад, Монгол багш хосолж ордог ба суралцагчид маань Англи хэл дээр өөрийн санаагаа бүрэн төгс илэрхийлэх чадвартай болдог.


    Хичээлийн явц маш сонирхолтойгоор Англи хэлний мэдлэгээ гүнзгий түвшинд хөгжүүлэн SAT-ийн шалгалтанд 1500-2300 оноо авахад танд шаардлагатай бүхий л арга барил, чадвар, стратегийг хамтран бүтээхэд чиглэсэн. Сургалтын явцад нийт 5000 академик үг заадаг бөгөөд 4 удаа МОК тестийг төв дээрээ авч харгалзах оноог тодорхойлж өгсөнөөр суралцагчид өөрийн түвшингөө үнэлж алдаа оноон дээрээ анализ хийх боломжийг олгодог.


Манай оюутнууд SAT-ийн 1600-aaс дээш оноог амжилттай аван дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн тэтгэлэгтэй суралцаж байна. Бид АНУ-ын хэл судлаачид болон мэргэжилтнүүдийн бэлтгэсэн ном сурах бичиг, хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг.
SAT гэж юу вэ?

   Энэ нь дээд шатны боловсрол эзэмших хүсэлтэй Америкийн их дээд сургуульд элсэхэд зориулагдсан шалгалт юм. Шалгалт нь нийтдээ 3 хэсгээс бүрддэг. Бичих хэсэн буюу дотроо 3 өөр даалгавраас бүрдсэн, математикийн хэсэг мөн дотроо 3 өөр даалгавраас бүрдсэн байдаг. Харин 3 дахь хэсэг нь бичих хэсэг юм уу эсвэл математикийн хэсгийг оруулж өгсөн байдаг.

    Математикийн хэсэг: Магадлал, Тооцоололт болон бусад Алгебр, геометр, арифметик гэсэн 3 өөр даалгавраас бүрдсэн зарим нь сонгох тест байдаг. Эхний даалгавар нь 35 асуулт 5 хувилбараас сонгох, дараагийн даалгавар нь 15 асуулт 4 хувилбарас сонгон хийх, сүүлийнх нь 10 асуулт сонголтгүй байдаг.

Бичих хэсэг: Унших чадвар болон эргэцүүлэн бодох чадварыг шалгасан 3 өөр даалгавраас тогтдог. Эхний даалгавар нь 40 уншаад хариулах асуулт, дараагийн даалгавар нь 19 аналог асуулт сүүлийн даалгавар нь 19 нөхөн тест байдаг.

3 дахь хэсэг: нь оноонд тань нөлөөлөхгүй зөвхөн хуучин SAT-ийг шинэ хувилбартай нь харицуулах зорилготой бий болгосон.

Үргэлжлэх хугацаа:
Математик: 75 минут
Бичих: 75 минут
3 дахь хэсэг: 30 минут

bottom of page