top of page

           Бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт олон улсын чанарт нийцсэн G-mat Secret хөтөлбөрөөр сургалтуудаа бэлтгэсэн бөгөөд хичээл орчин үеийн сургалтын хамгийн оновчтой арга барилаар Уншлага, Математик, Бичих чадварын хичээлүүдийг гадаад, Монгол багш хосолж ордог ба суралцагчид маань Англи хэл дээр өөрийн санаагаа бүрэн төгс илэрхийлэх чадвартай болдог.


     Хичээлийн явц маш сонирхолтойгоор Англи хэлний мэдлэгээ гүнзгий түвшинд хөгжүүлэн G-mat-ийн шалгалтанд 500-c дээш оноо авахад танд шаардлагатай бүхий л арга барил, чадвар, стратегийг хамтран бүтээхэд чиглэсэн. Сургалтын явцад нийт 5000 академик үг заадаг бөгөөд 4 удаа МОК тестийг төв дээрээ авч харгалзах оноог тодорхойлж өгсөнөөр суралцагчид өөрийн түвшингөө үнэлж алдаа оноон дээрээ анализ хийх боломжийг олгодог.


Манай оюутнууд SAT-ийн 500-aaс дээш оноог амжилттай аван дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн тэтгэлэгтэй суралцаж байна. Бид АНУ-ын хэл судлаачид болон мэргэжилтнүүдийн бэлтгэсэн ном сурах бичиг, хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг.


 

  1.           Graduate Management Admission Test гэж нэрлэглэх энэхүү олон улсын шалгалт нь Бизнесийн  сургуулиудад илүү их өргөн хэрэглэгддэг академик түвшинд суралцахыг хүсэж байгаа хүмүүс өгдөг шалгалт юм.

Тестийн тухайд:
Тухайн шалгалт өгөгчийн туршлага мэдлэг чадварыг үндсэн математик, аман яриа, бичгийн чадвар гэсэн үндсэн 3 төрлийн тест шалгалтаар шалгана. Тус шалгалт нь  4 цаг үргэлжилдэг, албан ёсны оноо нь ихэвчлэн 5 жилийн турш хүчинтэй байдаг. Хамгийн дээд оноо нь 800 байдаг боловч 2009 оны 10 сарын байдлаар сүүлийн 3 жилд дундаж оноо 583.5 байна.  Үндсэн 3 хэсгийг нарийвчилан авч үзвэл:

1.    Analytical Writing Assessment – Задлан шинжилж бичих чадварын хэсэг​​​​​​


Энэхүү хэсэг нь 2 эссэний хэсгээс тогтоно. Эхлээд тус шалгуулагч нь хэлэлцүүлэгт анализ хийнэ, дараа нь тухайлсан асуудал дээр анализ хийнэ. Эссэ болгон 30 минутын дотор бичигдэх ба 0-6 гэсэн үнэлгээг өгөх болно. Бичигдсэн эссэг 2 хүн уншиж үнэлгээг тавина.
Эхний уншигч нь IntelliMetric нэртэй компьютерын программ байх ба тус программ нь эссэ бичлэгийн бүтэц, илэрхийлэл, дүрмийн алдаа зэргийг хянахад зориулагдсан тусгай программ юм. Хоёрдогч уншигч нь хүн байна, шалгуулагчийн санаагаа хэрхэн илэрхийлсэн санаагаа дэмжсэн холбоотой жишээ, бичлэгийн зохион байгуулалт бүтээлч байдал зэргийг үнэлнэ. Эссэ бүр 0-6 хооронд үнэлгээг авна.


2.    Quantitative Section – Тооцооллын хэсэг​​​​​​


Энэхүү хэсэг нь 37 сонгох тестнээс бүрдэх ба 75 минутын турш үргэлжилдэг. Асуудал шийдвэрлэх, хангалттай өгөгдлийг олох гэсэн 2 төрлийн асуултнаас бүрддэг. Энэхүү хэсгээс тухайн шалгуулагч 0 – 60 оноог авах боломжтой. Сүүлийн 3 жилийн дундажаас харахад дундаж оноо 35,8 байгаа бөгөөд 50-с дээш 7-с бага оноог маш цөөхөн хүн авдаг байна.

Асуудал шийдвэрлэх
Энэхүү хэсэгт арифметик, үндсэн алгебр, анхан шатны геометрийн 5 сонголтот тест байх бөгөөд бодлогыг бодож зөв хариултыг дугуйлна.

Хангалттай өгөгдлийг олох
Шалгуулагч нь тухайн асуултанд хариулахад хэрэгтэй байж болох 2 нөхцөл өгөгдсөн байх ба тус шалгуулагч аль нөхцөл нь асуултанд хариулахад тохиромжтойг олж тогтооно. 2 нөхцөл 2уулаа хангалттай эсвэл хариулт хийхэд  хангалттай мэдээлэл байхгүй ч байж болно.  
Хангалттай өгөгдлийг олох хэсэг нь GMAT шалгалтанд зориулагдсан математикийн тусгай хэлбэр юм. Тухайн нэг хэсэг бүрийн асуулт бүхэн 2 тоон илэрхийлэлтэй байдаг.
А. Хэрэв Өгөгдөл 1 нь асуултанд хариулахад хангалттай бол өгөгдөл 2 дангаараа асуултанд хариулахад хангалтгүй.
Б. Хэрэв өгөгдөл 2 асуултанд хариулахад хангалттай бол өгөгдөл 1 дангаараа асуултанд хариулахад хангалтгүй.
В. Хоёр өгөгдөл хоёулаа асуултанд хариулахад хангалттай бол аль ч өгөгдөл дангаараа асуултанд хариулахад хангалтгүй.
Г. Аль ч өгөгдөл нь асуултанд хариулахад хангалттай
Д. Асуултанд хариулахад хангалттай мэдээлэл өгөгдөөгүй.


3. Verbal Section – Ярианы хэсэг​​​​​​


Энэхүү хэсэг нь 41 сонгох асуултнаас бүрдэх ба 75 минут үргэлжилдэг. 3 төрлийн асуултууд байна үүнд: Өгүүлбэрийг зөв болгох, шүүмжлэлт бодлогын хэсэг, унших хэсэг зэрэг болно. Энэ хэсэг мөн 0 – 60 оноогоор үнэлэгдэнэ, дундаж оноо сүүлийн 3 жилийн статистикаар 28 байдаг 44 дээш 9-с доош оноо авсан цөөхөн тохиолдол байдаг.
Өгүүлбэрийг зөв болгох нь
Энэ хэсэгт шалгуулагч Американ англи хэлний дүрмийн мэдлэгээ шалгуулна. Тухайн өгүүлбэрт зурж тодруулсан хэсгийн зөв хариултыг олох 5 хариултаас сонгоно. Өгүүлбэрт алдаа байхгүй бол эхний хариултыг сонгож байгаа бол үлдсэн 4 хариултаас хамгийн тохиромжтойг нь сонгоно.
Шүүмжлэлт бодлогын хэсэг
Энэ нь логикоор бодох хэсэг бөгөөд шалгуулагч нь асуусан асуултанд дүгнэлт хийх, таамаглалуудыг илрүүлэх, сул тал хүчтэй талыг нь гаргаж ирэх зэргээр анализ хийн хариулна. Хариултыг сонгохдоо маш анхааралтайгаар ойлгож логикоор сэтгэж хийх шаардлагатай болдог.
Унших хэсэг
Унших хэсгийн текстүүд юутай ч холбоотой байж болох ба шалгуулагчийн хэрхэн сайн ойлгож байгааг шалгах зорилготой. Текстийн бичилтийн бүтэц болон логик дарааллыг хэр сайн ойлгож мэдэж байгааг мөн давхар илрүүлнэ. GMAT шалгалтанд 200 – 350 үгтэй Нийгэм, ШУ, биолог, физик, болон бизнестэй холбоотой эхүүдийг ихээхэн хэрэглэдэг.
Нийт оноо
3 хэсгээс авсан нийт оноог 200 – 800 оноонд хувилаж тооцно. Шалгуулагчдын ерөнхий дундаж оноо 533 байдаг. Тооцоолол болон verbal хэсэг нь компьютер дээр суурилсан байдаг бба эхний асуулт нь илүү хүнд байдаг. Асуултаа зөв хариулах тусам асуултууд улам хүнд болон өөрчлөгддөг. Хэрэв шалгуулагч буруу хариулвал дараагийн асуулт нь арай хөнгөхөн болж ирдэг онцлогтой.
Асуултыг хариулахгүй орхих нь буюу хугацаандаа амжаагүй асуултууд нь буруу хариулснаас илүү их оноог алдахад хүргэдэг. SAT шалгалт нь буруу хариултны шийтгэлтэй байдаг бол GMAT тийм биш байдаг. Зарим асуултууд нь оноонд тоологдохгүй шалгах асуултууд ч байдаг.
Хүлээн зөвшөөрөгдөх оноо
Ихэнхи сургуулиуд нарийн оноог зааж өгдөггүй боловч өнгөрсөн жилийн элсэлтийн босгоос нь ойролцоогоор таамаглаж болно. Шилдэг бизнесийн сургуулиудад 600 – 700 оноо гэсэн ерөнхий шаардлага нийтлэг ажиглагддаг. Шалгалтын төлбөр 250 $ байдаг.

bottom of page