top of page

                                                                                        Сургалтын онцлог
   Манай сургалтын хөтөлбөр нь оюутанд гадаад хэл сурахад тулгардаг хүндрэл бэрхшээлийг судалсны үндсэн дээр гадаад хэлний чадварыг хамгийн сүүлийн үеийн шилдэг заах арга болох шаталсан аргаар анхан шатнаас гүнзгийрүүлсн түвшин хүртэл хэлний үндсэн таван чадвар болох Сонсох, Унших, Ярих, Бичих, Ойлгох чадваруудыг эн тэнцүү хөгжүүлэх зорилготойгоор боловсруулагдсан байдаг.


Манай төвийн багш нар хамгийн сүүлийн үеийн заах арга барилаар дүрмийн агуулгыг хүний тархинд хоногшихоор, эргэн санахад амар зөв системтэй заадаг төдийгүй оюутны мэдлэгийг логик дараалалтайгаар хөгжүүлж, хамгийн гол нь дүрмийн мэдлэгийг нь унших, бичих, ярих, сонсох, ойлгох чадваруудад ашиглах дадалд сургадаг. Манай сургалтын хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь зөвхөн мэдээллээр бөгмбөгдөх бус хэл сурах арга, техник, тактик, чадварыг оюутанд эзэмшүүлж оюутан олж авсан чадвараа ашиглан мэдлэг болгох зарчмыг чухалчилснаараа онцлогтой.


                                                                                                 
 Сурах бичиг
   Шаталсан арганд суурилсан Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн Express publishing, Longman, Cambridge, Barron-ний Дүрэм, Уншлага, Эссэ, Сонсгол болон Яриаг нэг дор төвлөрөн үзэх боломж олгосон 7 түвшиний 14 төрлийн Student book, Workbook, Audio CD бүхий шаталсан хөтөлбөрт сурах бичгийг та гарын авлага болгон ашиглана.


Тус сурах бичгүүд нь англи хэлний мэдлэгийг нэгэн цогцоор системтэйгээр сайжруулахаас гадна танд цаашид англи хэлийг ямар ч түвшинд сурахад шаардагдах бүхий л сурах арга техник, чадварыг олгодгоороо онцлогтой.

Та манай сургалтыг тав тухай орчинд эзэмшснээр гадаадад суралцах, ирээдүйн ажил мэргэжилдээ амжилт гаргах үүд хаалга танд нээгдэх болно.


    Та ажлынхаа цаг завт тохируулан дараах ээлжүүдээс сонголт хийн суралцаарай. Даваа- Баасан гариг хүртэл өдөрт таван ээлжээр хичээллэнэ. Хагас сайн өдөр болгон үнэ төлбөргүй нэмэлтээр өглөө 10.00-12.15 хооронд Movie English /англи хэл дээр кино үзэж үгийн сангаа баяжуулна. Үзсэн киногоо орчуулж ярилцана/,  13.00-15.15 Speaking Club /ярианы клуб нь гадаад багш тусгайлан бэлтгэсэн сэдвийн дор чөлөөт ярилцлага явагдана/-д хамрагдах боломжтой.

bottom of page