top of page
Их сургуулийн бэлтгэл анги:
Англи хэлийг хоёрдогч хэлээ болгож, гадаадын их дээд сургуульд суралцахаар зорьж буй оюутан залуустаа зориулсан сургалт. Та энэхүү эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсанаар Англи хэл дээр ярих чадвараа бүрэн хөгжүүлж чадах ба таны бичих чадвар илт сайжирч, эссэ, захидал зэргийг амархан бичиж чаддаг болно.
Хугацаа: 6 долоо хоног  = 54 цаг (сургалт)  + 12 цаг (шалгалт) Мягмар, Пүрэв, Бямба
        Мэргэжлийн англи хэлний сургалт:     Сургалт: 6 долоо хоног = 54 цаг
v Бизнесийн англи хэл
v Аялал жуулчлалын англи хэл
v Банкны англи хэл
v Санхүүгийн англи хэл
v Мэдээлэл технологийн англи хэл
v Барилгын англи хэл
 АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГАТ СУРГАЛТУУД

Та бүхэн өөрсдийн ажилтан, ажиллагсдын Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд манай төвийн Албан байгууллагын захиалгат Англи хэлний сургалт-ыг өөрсдийн боломжит цаг хугацаа, нөхцөл байдалдаа тохируулан авах боломжтой
Байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлагын дагуу багш тухайн албан байгууллага дээр очиж заах, эсвэл манай төвийн сургалтын байранд суралцагсад ирж суралцахын аль нэгийг сонгох боломжтой сургалт юм. Байгууллагын суралцагсдын англи хэлний түвшингээс хамааран сургалтын хөтөлбөр, цагийг уян хатан өөрчилж болно. Албан байгууллагууд өөрсдийн онцлог хэрэгцээнээс хамаарч дараах сургалт үйлчилгээг захиалдаг. Үүнд:

·            Ажилтнуудын англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох, аттестатчлах

·            Ерөнхий англи хэлний сургалт

·            100% ярианы англи хэлний сургалт

·            Бичгийн англи хэлний сургалт

·            Орчуулагчийн сургалт

·            Санхүүгийн англи хэлний сургалт

·            TOEFL болон IELTS шалгалтанд бэлдэх сургалт тус тус орно.

Танхимын нэг цаг нь 45 минут ба хичээл нэг удаад 2 – 4 цаг буюу нийт 90 - 180 минутаар явагдана. Албан байгууллага дээр сургалт явагдах бол захиалгат сургалтын, харин тус төвийн байранд ирж суралцах бол насанд хүрэгчдийн сургалтын тарифыг тус тус мөрдөнө.

Албан байгууллагын Англи хэлний сургалтын төлбөр

Түвшин

Хугацаа

Төлбөр

Цагийн хуваарь

1

Анхан шат

1 сар = 36 цаг

240 000

Даваа-Баасан

1-р ээлж 07:00-08:30

2-р ээлж 09:00-11:15

3-р ээлж 12:00-14:15

4-р ээлж 15:00-17:15

5-р ээлж 18:45-21:00

2

Суурьтай анхан шат

1 сар = 36 цаг

260 000

3

Дундаас доогуур шат

1 сар = 36 цаг

280 000

4

Дунд шат

1 сар = 36 цаг

300 000

5

Дундаас дээгүүр шат

1 сар = 36 цаг

320 000

6

Гүнзгий шат

1 сар = 36 цаг

340 000

 

 

 

 

 

 

 

 

 

Захиалгат сургалтын онцлог:

1. Оюутан тус бүрийг сургалтын материал, гарын авлагаар хангана.
2. Сургалтын төгсгөлд хичээл тус бүр дээр шалгалт авах ба оюутан тус бүрийн ирц, гэрийн даалгаврын биелэлт, шалгалтын онооны тухай мэдээллийг 14 хоног тутамд холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ.
3. Сургалтын явцад болон төгсгөлд 2 удаа сургалтыг үнэлэх судалгаа явагдана.

4. Cертификат олгоно.

 

 

  •  

 

 

 

 
 
 

 

 

 

bottom of page