top of page

IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалт:

Англи хэлний мэдлэгээ гүнзгий түвшинд хөгжүүлэн IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авахад танд шаардлагатай бүхий л арга барил, стратеги, чадваруудыг бүрэн эзэмшүүлнэ. Сургалтын явцад нийт 2000 академик үг заадаг бөгөөд 3 удаа МОК (жишиг шалгалт) тестийг төв дээрээ авч харгалзах оноог тодорхойлж өгсөнөөр суралцагчид өөрийн түвшингөө үнэлж алдаа оноон дээрээ анализ хийх боломжийг олгодог.

 

Ангиар болон ганцаарчилж өглөө, оройн ангиас сонгон суралцах боломжтой.

Хугацаа: 5 долоо хоног = сургалтын  75 цаг + шалгалтын 12 цаг

Өглөөний ээлж: 09:00-11:15 (Даваа, Лхагва, Баасан, Бямба)

Оройн ээлж: 18:45-21:00 (Даваа, Лхагва, Баасан)   Бямба гаригт: 12:00-15:00

Tөлбөр (ангийн сургалт 12 сурагчтай): 425 000₮

Төлбөр (ганцаарчилсан): 825 000₮

 

TERABYTE төвийн IELT-ийн хичээл эхлэх өдөр

Хичээл дуусах өдөр

ESP төв дээр IELTS-ийн шалгалт авах өдөр

ESP дээр Шалгалтын бүртгэл дуусах өдөр

6 сарын 17

7 сарын 26

7 сарын 27

7 сарын 4

7 сарын 15

8 сарын 23

8 сарын 24

8 сарын 1

8 сарын 12

9 сарын 20

9 сарын 21

8 сарын 29

9 сарын 2

10 сарын 11

10 сарын 12

9 сарын 19

10 сарын 14

11 сарын 8

11 сарын 9

10 сарын 17

11 сарын 04

12 сарын 6

12 сарын 7

11 сарын 14

 

IELTS-ын тухай ерөнхий мэдээлэл

The International English Language Testing System (IELTS) буюу Олон Улсын Англи Хэлний Сорилын Систем нь Англи хэлтэй оронд суралцах буюу ажиллахыг эрмэлзэж байгаа та бүхний хэлний чадварыг үнэлэх зорилготой шалгалт юм.

Их сургууль, албан буюу мэргэжлийн байгууллага, цагаачлалын газар болон засгийн газрын агентлагууд зэрэг дэлхийд нийтдээ 6000 гаруй байгууллага таны мэдлэгийн түвшинг илэрхийлэх IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрдөг билээ. Одоогоор хамгийн найдвартай шалгалт гэсэн үнэлгээг аваад байна.

Тестийн агуулга

IELTS шалгалт нь таны Англи хэлний мэдлэгийг ерөнхийдөө унших, сонсох, ярих, бичих (Academic) чиглэлээр тогтоодог бөгөөд Өмнөд Америк, Австрали, Шинэ Зиланд, Британийн уугуул иргэдийн ярианы акцентыг сонсголын тестэд оруулдаг буюу Англи хэлний бүхий л стандарт хэлбэрүүдийг шалгалтын хэсэг бүрт шингээсэн байдаг.

Шалгалтын зохион байгуулалт

IELTS-ын шалгалтыг дэлхийн 125 гаруй оронд IELTS-ийн албан ёсний тестийн төвүүдээр дамжуулан сард дөрвөн удаа авдаг. Монголд одоогоор сард нэг удаа авч байна. Энэхүү шалгалтыг маш нарийн хяналт нууцлалын дор англи хэлний мэргэжилтнүүд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг.

Тестийн түвшин

Энэхүү шалгалт нь таны Англи хэлний чадварыг түвшин бүрт үнэлэн тогтоохоор зохиомжлогдсон. IELTS-ын шалгалтанд тэнцэх эсвэл унах гэсэн ойлголт байхгүй ба таны  сонсох, унших, бичих, ярих гэсэн 4 чадварыг шалган  тус бүрийг 1-ээс 9 хүртлэх оноогоор дүгнэсний эцэст дундаж оноог тогтооно. IELTS-ийн шалгалтын оноо шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр байдаг.

Тестийн хэлбэр

IELTS –ын шалгалт нь Академик ба Ерөнхий мэдлэгийн гэсэн хоёр хэлбэртэй  байдаг.Academic IELTS-ийг гадаад оронд удаан хугацаагаар боловсролын зэрэг горилохоор суралцах хүсэлтэй хүмүүс, нарийн мэргэжлээр ажиллагсад, харин General training IELTS-ийг Англи хэлтэй оронд цагаачлах болон богино хугацааны курст суралцах хүсэлтэй хүмүүс өгдөг юм.Манай сургалт үндсэн академик их дээд сургуульд элсэн ороход шаардагддаг хэлбэрийг голчлон зааж байна.

Манай төвийн IELTS-д бэлтгэх сургалтын давуу тал

Манай оюутнууд IELTS-ийн 6.5-aaс дээш оноог амжилттай аван дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн тэтгэлэгтэй суралцаж байна. Бид Австрали улсын хэл судлаачид болон мэргэжилтнүүдийн бэлтгэсэн “IELTS 2013”  хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг. Түүнчлэн Англи, Австрали улсад магистр цол хамгаалсан, олон улсын багшлах TESOL зэрэгтэй багш нар сургалтыг удирдан явуулдаг.

Англи хэлний мэдлэгээ гүнзгий түвшинд хөгжүүлэн IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авахад танд шаардлагатай бүхий л арга барил, стратеги, чадваруудыг бүрэн эзэмшүүлнэ. Сургалтын явцад нийт 2000 академик үг заадаг бөгөөд 3 удаа МОК тестийг төв дээрээ авч харгалзах оноог тодорхойлж өгсөнөөр суралцагчид өөрийн түвшингөө үнэлж алдаа оноон дээрээ анализ хийх боломжийг олгодог.

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 

 

 
 

 




 

 

                   
 
 
 
 

 

 

       

 

 

 

bottom of page