top of page

    IBT TOEFL

   Бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт олон улсын чанарт нийцсэн CAMBRIDGE INTENSIVE TOEFL хөтөлбөрөөр сургалтуудаа бэлтгэсэн бөгөөд хичээл орчин үеийн сургалтын хамгийн оновчтой арга барилаар CD сонсгол, DVD, видео 3 хэмжээст зураглал ашиглан явагддаг. Гадаад, Монгол багш хосолж ордог ба суралцагчид маань Англи хэл дээр өөрийн санаагаа бүрэн төгс илэрхийлэх чадвартай болдог.
   Хичээлийн явц маш сонирхолтойгоор Англи хэлний мэдлэгээ гүнзгий түвшинд хөгжүүлэн TOEFL-ийн шалгалтанд 60-115 оноо авахад танд шаардлагатай бүхий л арга барил, чадвар, стратегийг хамтран бүтээхэд чиглэсэн. Сургалтын явцад нийт 3000 академик үг заадаг бөгөөд 4 удаа МОК тестийг төв дээрээ авч харгалзах оноог тодорхойлж өгсөнөөр суралцагчид өөрийн түвшингөө үнэлж алдаа оноон дээрээ анализ хийх боломжийг олгодог.
Манай оюутнууд IELTS-ийн 80-aaс дээш оноог амжилттай аван дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн тэтгэлэгтэй суралцаж байна. Бид АНУ-ын хэл судлаачид болон мэргэжилтнүүдийн бэлтгэсэн ном сурах бичиг, хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг.

  IBT TOEFL гэж юу вэ?
  

    Америкийн их, дээд сургуульд суралцах хэлний чадварыг тогтоох зорилготой авдаг англи хэлний түвшин тогтоох шалгалт юм. Америкийн Нью Жерси мужийн Принстоны Education Testing Service (ETS) хэмээх боловсролын байгууллагаас TOEFL -ийн шалгалтыг зохион байгуулж авдаг. Энэ байгууллагаас TOEIC (Test of English for International Communication), SAT (Scholastic Assessment), GMAT (Graduate Management Admission Test), GRE (Graduate Record Examinations) зэрэг олон стандарт тестүүдийг гаргадаг юм.
    Англи хэлний ийм олон стандарт тестүүд байдаг хэдий ч TOEFL бол хамгийн чухал шалгалт юм. ETS буюу боловсролын тустийн байгууллага энэ шалгалтыг 1965 оноос эхлэн авч эхэлсэн. Жил болгон TOEFL ийн шалгалтыг дэлхий дээр 1250 гаруй тестийн төвд бараг 1 сая хүн өгдөг юм. АНУ болон Канадын 2500 орчим коллеж болон их сургууль нь англи хэлээр ярьдаггүй орнуудын оюутнуудаас тухайн сургуульд элсэх нэг шалгуур болгож энэхүү шалгалтыг авдаг юм
.

bottom of page