top of page

Танилцуулга

“Terabyte” олон улсын хэлний сургууль нь 2009 оноос эхлэн олон улсын чанарт нийцсэн англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрөөр ерөнхий англи хэл, мэргэжлийн англи хэл, их сургуулийн бэлтгэл болон IELTS-ын шалгалтын бэлтгэл  зэрэг сургалтуудыг зохион байгуулж байна.

 

 Энэхүү хөтөлбөр нь Англи хэлийг хамгийн хялбар, оновчтой арга барилаар суралцахад чиглэгдсэн байдаг бөгөөд шаталсан аргаар анхан шатнаас гүнзгийрүүлсэн түвшин хүртэл хэлний үндсэн дөрвөн чадвар болох Сонсох, Унших, Ярих, Бичих чадваруудыг эн тэнцүү хөгжүүлэх зорилготойгоор боловсрогдсон.

 

 Та манай сургалтын төвд хандсанаар чадварлаг заах арга барил, дэлхийн хамгийн сүүлийн үеийн сургалтын төлөвлөгөөний дүнд та олон улсад хүлээн зөвшөөрөгдөх албан ёсны оноогоо аваад зогсохгүй Таны англи хэлний чадвар ажилд ороход, албан тушаал ахихад, амжилт бүтээл гаргахад, гадаадын өндөр хөгжилтэй улсуудад суралцах, ажиллаж амьдрах, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхахад таньд туслана.

 

 Бидний зорилго

Манай Terabyte олон улсын хэлний сургууль нь өөрийн багшлах боловсон хүчин, сургалтын хөтөлбөр, үйлчилгээндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хот дахь англи хэлний сургалтын тэргүүлэх байгууллага болох зорилготой ажиллаж байна. 

Бид ямар сургалтуудыг санал болгодог вэ гэвэл

§  Ерөнхий англи хэлний сургалт

§  IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалт

§  Их сургуулийн бэлтгэл анги

§  Мэргэжлийн англи хэлний сургалт

§  100% ярианы англи хэлний сургалт

Англи хэлний хичээлийн агуулга, бүтэц

§  Ярих, сонсох, унших, бичих гэсэн хэлний үндсэн 4 чадварыг зэрэг хөгжүүлэх дадлага хийх

§  Дан дүрэм судлах бус сонирхолтой, амьдралд өгөөжтэй сэдэв судлах

§  Өдөр тутмын англи хэлний хэрэглээг танхимын орчинд турших

§  Хичээлийн үндсэн гарын авлага материалаас гадна бусад эх сурвалжийг судлах

§  Суралцах ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлоход тань дэмжлэг үзүүлэх

§  Бие дааж суралцах чадвараа дээшлүүлэхэд тань туслах

§  Англиар оновчтой, чөлөөтэй ярьж сурахад тань туслах

§  Шавь төвтэй үйл ажиллагааг голлох

§  Оюутан бүрийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах

Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох

Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлсэн оюутан бүрээс англи хэлний цогц мэдлэгийг шалгах түвшин тогтоох шалгалт авч манай төвийн үндсэн 6 түвшиний  аль тохирох ангид  хувиарлана. Түвшин бүрийн сургалт 4 долоо хоног үргэлжилнэ. Түвшин тогтоох шалгалтын төлбөр сургалтын нийт төлбөрт багтсан болно.

Сургалт үргэлжлэх хугацаа, хуваарь

Нэг түвшиний хичээл нийт 4 долоо хоног, 60 цаг үргэлжлэх ба  Даваа-Баасан гаригуудад өдөрт 3 цагаар хичээллэнэ. Хичээл нь өглөө  өдөр, оройн гэсэн нийт 4 ээлжээр хичээллэнэ. 

 Даваа-Баасан
1-р ээлж 09:00-11:15
2-р ээлж 12:00-14:15
3-р ээлж 16:00-18:15
4-р ээлж 18:45-21:00

 

Сургалтын төлбөр

Terabyte төвийн англи хэлний сургалтын төлбөрт түвшин тогтоох шалгалт болон хичээлийн гарын авлага, сертификатны үнэ багтсан болно. Тодруулах зүйл гарвал Манай төвтэй шууд холбоо барина уу.

 

 

 

 

​​​​​​​​​​

 

 

 



                                                                                    

bottom of page